Торгох ял сонссон Ч.Ганхуяг нарын гомдлыг давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ
2025 оны 1 сарын 14
Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох торгох ял сонссон Ч.Ганхуяг нарын гомдлыг давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ.
Тодруулбал, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.14/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох товтой байна.
Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс Ч.Ганхуягийг хүний биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Ч.Ганхуягт 1.350.000 төгрөг, мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоодыг 4,000,000 төгрөгөөр торгох ял оноож байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661152
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: