Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг барилга, хүнс, эрүүл мэндийн салбарт ТӨВЛӨРЧ хуралдлаа
УИХ-ын 84-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой уг шинэчилсэн найруулгын төсөл нь салбар дундын зохицуулалтыг бий болгох, стандартыг иргэн, хуулийн этгээд даган мөрдөх, төрийн хяналт шалгалтыг илүү тодорхой болгох, тохирлын үнэлгээний байгууллагын эрх үүргийг тодорхой болгоход анхаарч, хэлэлцэж байна.
Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаар стандарт алдагдаж, эрсдэлтэй салбар болох барилга, хүнс, эрүүл мэнд салбарын хүрээнд анхаарах зүйл, салбар хоорондын уялдаа, урьдчилан сэргийлэх, цаашид стандартын орчныг сайжруулахад төвлөрч хуралдсан гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.