Ц.Түмэнбаяр: Ойрын 10 жилд утаа арилахгүй. Яагаад гэвэл, дараагийн сонгууль болтол “худлаа дүн“ л хэрэгтэй байна
2025 оны 1 сарын 15
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Агаарын бохирдол: Хүн амын эрүүл мэнд /Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
"Хашаандаа сайхан амьдаръя" санаачилгын тэргүүн Ц.Түмэнбаяр "Ж.Чинбүрэн гишүүн нотолмоор байна гэжээ. Утаанаас болж хүний эрүүл мэндэд ямар хохирол гарч байгааг нотлох лаборатори алга, эмч судлаач нарт мөнгө тавьж өгөхгүй байна. Ойрын 10 жилд утаа арилахгүй. Яагаад гэвэл, дараагийн сонгууль болтол “худлаа дүн“ л хэрэгтэй байна.
1-2 жилд "УТААГ ШИЙДНЭ" гэсэн худлаа амлалтаа боль! Ойрын 10 жилд утаатай байна гэдгээ хэлж, "утаанаас яаж хамгаалах вэ" гэдэг зааварчилгаагаа өг " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661201
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: