“Утааны сонсгол“-ыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна “Утааны сонсгол“-ыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -6°C 3449.0₮
02 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Утааны сонсгол“-ыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Улмаар 70-аас дээш мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон. Өөрөөр хэлбэл ирэх даваа, мягмар гарагт зохион байгуулах юм.

Түүнчлэн сонсгол зохион байгуулахтай холбогдуулан оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 29-ний 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661380
0 эможи

keyboard_arrow_up