Хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг сольж, замын хөдөлгөөнд оролцож явсан этгээдийг олж тогтоожээ Хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг сольж, замын хөдөлгөөнд оролцож явсан этгээдийг олж тогтоожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -4°C 3449.0₮
02 сарын 13, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг сольж, замын хөдөлгөөнд оролцож явсан этгээдийг олж тогтоожээ

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Өчигдөр /2025.01.28/ “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.

Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661450
1 эможи

keyboard_arrow_up