Д.Удвал: Үндэсний Итгэмжлэлийн төв “ISO 45001, ISO/IEC 27001“-г тус тус амжилттай нэвтрүүлж, гадагш урсах вальютын урсгалыг зогсоолоо Д.Удвал: Үндэсний Итгэмжлэлийн төв “ISO 45001, ISO/IEC 27001“-г тус тус амжилттай нэвтрүүлж, гадагш урсах вальютын урсгалыг зогсоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -4°C 3449.0₮
02 сарын 13, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Удвал: Үндэсний Итгэмжлэлийн төв “ISO 45001, ISO/IEC 27001“-г тус тус амжилттай нэвтрүүлж, гадагш урсах вальютын урсгалыг зогсоолоо

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу менежментийн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр хүрээ өргөтгөх үе шаттай, шуурхай арга хэмжээ авч ажилласаны дүнд 2024 оны 12 сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 45001), Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO/IEC 27001)-ны баталгаажуулалтын төрлөөр харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт хамрах хүрээгээ амжилттай өргөтгөснийг

Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /АРАС/-аас албан ёсоор зарласан юм. Энэ талаар Үндэсний Итгэмжлэлийн төвийн Чанарын менежер Д.Удвалаас тодрууллаа. 

Тэрээр "Тухайн байгууллагын үйл ажиллагаа болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь холбогдох хууль, техникийн зохицуулалт, стандартын шаардлага бүрэн хангаж байгаа эсэхийг баталгаажуулах, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжихэд тохирлын үнэлгээний ИТГЭМЖЛЭЛИЙН БОДЛОГО чухал үүрэгтэй. 

 

Иймээс 2024 онд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үндэсний Итгэмжлэлийн төв нь "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал менежментийн тогтолцоо ISO 45001, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO/IEC 27001 стандартыг амжилттай нэвтрүүлж, хүрээгээ өргөтгөсөн. 

Өмнө нь энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд гадны улсуудаас өндөр төлбөр төлж, итгэмжлэлийг авдаг байсан бол одоо энэ байдал арилж, гадагш урсах вальютын урсгал зогсох, байгууллагын өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой болсон." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661452
0 эможи

keyboard_arrow_up