С.Баярбилэг: Тээврийн цагдааг мөргөсөн жолооч согтууруулах ундаа уусан байсан нь тогтоогдлоо
Өчигдөр /2025.01.29/ цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг " Мөргүүлсэн алба хаагч Тээврийн цагдаагийн албанаас батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Тасганы овоо орчимд 16:50 цагт үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Энэ үеэр "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэл цагаан шугам давж эргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагч очиж шаардлага тавьсан.
Тээврийн хэрэгслийн жолооч Г нь шаардлагыг үл биелүүлэн, цагдааг мөргөөд тухайн газраас зугтсан нь тогтоогдсон.
Жолоочийн эрэн сурвалжлах ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 14 хороонд байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон.
Согтуурлын зэрэг хэмжигч багажаар үлээлгэхэд 2.96 хувийн согтолттой нь илэрсэн.
Мөргүүлсэн алба хаагчийн хувьд эмнэлгийн тусламж авсан бөгөөд биед учирсан хохирлыг тогтоон ажиллаж байна."гэв.
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)