Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон  хэргээр шалгаж байна Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -4°C 3449.0₮
03 сарын 13, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

2025 оны 3 сарын 13

Arslan.mn

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь хүнийг эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаар нь хохироох тохиолдол цөөнгүй гарч байгаа билээ.

Тэгвэл хүний  эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохироосон эмнэлэг болон эмнэлгийн захирал Б.Уянга гэх бүсгүй өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байна.  Тодруулбал, Синдерелла эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З гэх эмэгтэйд GANA V PLLA  /Ганна ви плла/ найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэг каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийг цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан. Уг хэрэг шүүхээр хоёр жил гаран явсны эцэст буруутай эмч л ял авсан юм. Харин энэ хэргээс “хуурай” гарсан Синдерелла  эмнэлэг болон захирал Б.Уянга нар нь өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тодруулбал, Синдерелла эмнэлэг болон тус эмнэлгийн захирал Б.Уянга нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэдүгээр  хэлтэст хэрэг  бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн  20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм.

Учир нь Синдерелла эмнэлэг нь тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байхдаа уг үйлчилгээг хийсэн байгаа нь нээлттэй мэдээлийн сангаас харагдаж байна.

https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/cHp1cUhEMTl5VmcxSm5FVktpLzNLZz09OjqOSYP8k.vPKaqLPqz9SMzl

 Хамгийн ноцтой нь үйлчлүүлэгчдээ хийсэн  GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирсэн болох нь нотлогдсон ба энэ нь

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,
  • 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.3-т заасныг тус тус ноцтой зөрчжээ. Тодруулбал, тус эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй байх хугацаандаа GANA V PLLA /Ганна ви плла/ нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA /Ганна ви плла/ дүүргэгч тарилга нь хууль бусаар оруулж ирсэн буюу хуульд зааснаар зөвшөөрөлгүй хэрэглэж Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм, эмийн түүхий эд био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл гарсан” хууль бус, гэмт хэргийн шинжтэй  үйлдэл байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа юм.

Үүнээс гадна Синдерелла эмнэлэг болон эмнэгийн захирал Б.Уянга нар нь

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, хуулийн 15.1-д заасан Монгол Улсад бүртгэлтэй хууль ёсны зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авч үйлчилгээнд хэрэглэхээр,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодын бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг буюу тус эмнэлгийн филлер тарилга нь эмнэлгийн хэрэгсэлд ордог.
  • Үүнийг мөн хуулийн 3.1.23-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” буюу 9.1.2-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага оруулж ирэхээр” хууль тогтоомжид заасныг мөн зөрчсөн байж болзошгүй байгаа аж.

Бид энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Эх сурвалж: tac
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662162
1 эможи

keyboard_arrow_up