Э.АНХБАЯР: Улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол ЭМ-ийн төвд хандан вакцинд нөхөж хамрагдана уу Э.АНХБАЯР: Улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол ЭМ-ийн төвд хандан вакцинд нөхөж хамрагдана уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.АНХБАЯР: Улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол ЭМ-ийн төвд хандан вакцинд нөхөж хамрагдана уу

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байна. 

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдсэн.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон Хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

  • Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан/-ээс лавлан харна уу. 
  • Хэрэв хүүхэд  товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
  • Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
  • Тодруулах, лавлах зүйлсээ  89016199, 75 103 100 утсанд хандана уу

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662204
1 эможи

keyboard_arrow_up