“Удахгүй Хятадын “Genghis Khan airlines“ Чингис хаан ОУ-н нисэх буудалд буух вий дээ. Үндсэрхэг үзэл гаргая гэсэн санаа биш шүү“
2025 оны 3 сарын 17
Genghis Khan Airlines (Чингис Хаан) гэдэг агаарын тээврийн компанийг Хятад компани байгуулжээ.
Энэ талаар иргэн Б.Эрдэнэбулган өөрийн цахим хуудаснаа " Genghis Khan Airlines (Чингис Хаан) гэдэг агаарын тээврийн компани Хятадууд байгуулаад өөрийнхөө үйлдвэрлэсэн (ARJ21-700) онгоцоо нэрлэсэн байдаг шүү. Удахгүй Genghis Khan airlines Чингис хаан ОУ-н нисэх буудалд буух вий дээ. Үндсэрхэг үзэл гаргая гэсэн санаа биш шүү.
Эзэн хааныхаа нэрийг энд тэндгүй тараах нь хэр зохистой билээ, дархалж тамгалахгүй бол... Архи, тамхи дээр элдэв барааны шошгод нэрийдэж хогийн цэг дээр хөглөрүүлэхгүй байх нь хөшөөг алтдахаас илүүтэйгээр хуулиа баталмаар л байх юм даа. Зураг томруулж харна уу." гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








662206
1 эможи
Зочин
2025-03-17 12:02
Хүүшээ. Энэ үнэн үү. ГХЯ юу бодож байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: