СХД-ийн ЕБС-ийн албан тушаалтан багш нарт илүү цаг бичиж, орлогыг нь өөрийн дансаар авсан ХЭРЭГ гарчээ
Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн албан тушаалтан И.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш нарын ажилласан цаг дээр илүү цаг нэмж бичин, цалингаас илүү цагийн орлогыг өөрийн дансаар шилжүүлэн авсан, шилжсэн сурагчдын сургалтын төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, өөртөө давуу байдлыг бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.








