Улсын бүртгэлийн ажилтан бусдын орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж авлига авчээ
2025 оны 3 сарын 17
Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Б нь ашиг сонирхлын үүднээс бусдын орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



662212
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: