13 настай хүүхэд мотоциклоос унаж, нас барсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ 13 настай хүүхэд мотоциклоос унаж, нас барсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

13 настай хүүхэд мотоциклоос унаж, нас барсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Хүүхэд мотоциклоос унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 13 настай хүүхэд Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад унаж, нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд бага насны хүүхэд болон жолоодох эрхгүй хүнээр энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодуулахгүй байх, хүүхдийг зорчигчоор тээвэрлэх тохиолдолд зориулалтын хамгаалалтын малгай өмсүүлж хэвшүүлэх, мотоциклын бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662218
0 эможи

keyboard_arrow_up