ONDO-г “шарк“ О.Тэнүүн, Н.Мөнхнасан нарын нэг нь худалдаж авахаар яригдаж буй ONDO-г “шарк“ О.Тэнүүн, Н.Мөнхнасан нарын нэг нь худалдаж авахаар яригдаж буй
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ONDO-г “шарк“ О.Тэнүүн, Н.Мөнхнасан нарын нэг нь худалдаж авахаар яригдаж буй

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Харилцаа холбооны салбарт тав дахь үүрэн телефоны оператор болон нээлтээ хийсэн "Ондо" брэнд нэг л өгөөжөө өгч чадахгүй байгаа бололтой. 

УИХ-ын гишүүн Ч.Анар ONDO брэндийг 2022 онд үүсгэн байгуулж, нэлээн зүтгүүлсэн ч гараанаас гарсан цагаас эхлэн үр өгөөжөө дорвитой өгч чадаагүй байгаа аж. Улс төрд өөрийн гэсэн нөлөөлөл, хүрээлэлтэй болох замыг сонгосон Ч.Анарыг УИХ-д жагсаалтаар сонгогдсоноос хойш ONDO брэндийг зарах ажлууд эрчимтэй хийгдэж эхэлжээ. ONDO-н гүйцэтгэх захирал Б.Мандуулын хувьд өөрийн подкастаа явуулж, Монгол HD телевизийн "Ододтой бүжиглэе" шоуг хөтөлж буй.

Дашрамд "Ододтой бүжиглэе" шоугаар дамжуулан ONDO брэндийн сурталчилгааг идэвхжүүлж, олны анхааралд хүргэж буй нь үнэ хүргэн зарах гэсэн тактик явж буй талаар харилцаа холбооны салбарынхан ярьж буй. 

Өнөөдрийн байдлаар үүрэн оператор компанийг хажуудаа аваад явчих чансаатай аж ахуйн нэгж хуруу дарам цөөн. Тэгвэл шарк гэгдэх Оюуны Удраа группийн гүйцэтгэх захирал О.Тэнүүн, Монполимент группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нар ONDO-г худалдаж авахаар сонирхож, хэлэлцээрийн түвшинд яваа сурагтай.  Н.Мөнхнасангийн хувьд ONDO-г худалдаж авсан тохиолдолд МПМ тауэртаа Мобикомтой зэрэгцүүлээд  оруулах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл Монголын хоёр үүрэн оператор нэг байшинд хаяа дэрлэн байршина гэсэн үг. 

Ямартай ч Шарк Ч.Анарынхаа шинэ бизнесийг найз шаркууд нь худалдаж авах эсэх нь цаг хугацааны л асуудал болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662223
1 эможи

Зочин
2025-03-17 18:22
Oyunii-Undraa d yamarch mungu baihgui. Zaisan square tuvuu Golomtiin baritsaand aldtsan kompani. duu Amarsaikhan ni uls turd orood said bolood ovoo mungu tsohiod Ondo -g avah mungutei boltsiin baina ldaa.
keyboard_arrow_up