Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж, хэрэгсэхгүй болгожээ Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж, хэрэгсэхгүй болгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж, хэрэгсэхгүй болгожээ

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй.

Тэгвэл Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж, хэрэгсэхгүй болгожээ.

Эргэн сануулахад, хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг.

Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгсөн юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байдаг. Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662224
1 эможи

Зочин
2025-03-17 17:01
Монголын шүүх мандтугай, хүний амь аварсан эмч шоронд хатна, монголын газрыг албан тушаалтнуудтай хуйвалдаж аваад зардаг нөхдүүд хосоороо гавъяат тэгээд шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгоно. ийм байхад монгол сүйрэлийн зүгт улам хурдлаад байхаас өөр яахав
keyboard_arrow_up