Генералуудын буудлагын тэмцээнд С.Хүдэрчулуун тэргүүлж, Р.Отгонжаргал дэд байранд, гутгаар байранд П.Одонбаатар нар шалгарлаа Генералуудын буудлагын тэмцээнд С.Хүдэрчулуун тэргүүлж, Р.Отгонжаргал дэд байранд, гутгаар байранд П.Одонбаатар нар шалгарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Генералуудын буудлагын тэмцээнд С.Хүдэрчулуун тэргүүлж, Р.Отгонжаргал дэд байранд, гутгаар байранд П.Одонбаатар нар шалгарлаа

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал цолтнуудын “Буудлагын спорт”-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр ЦЕГ-аас Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгууллаа. 

Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тэмцээнд оролцож буй тамирчид, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 14 багийн 27 тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлджээ. 

Arslan.mn

Тэмцээний “Урт буу”-ны төрөлд “Тэргүүн байр”-т бригадын генерал С.Хүдэрчулуун;

“Дэд байр”-т  бригадын генерал Р.Отгонжаргал;

“Гутгаар байр”-т хошууч генерал П.Одонбаатар;

“Гар буу”-ны төрөлд “Тэргүүн байр”-т бригадын генерал Д.Ганбаатар;

“Дэд байр”-т бригадын генерал Д.Намсрай;

“Гутгаар байр”-т дэслэгч генерал Д.Ганзориг;

Багийн дүнгээр “Тэргүүн байр”-т Тагнуулын ерөнхий газар;

“Дэд байр”-т Хил хамгаалах ерөнхий газар;

“Гутгаар байр”-т Зэвсэгт хүчний жанжин штабын 2 дугаар багийн тамирчид тус тус шалгарлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662227
1 эможи

keyboard_arrow_up