Онцгой байдлын албанаас долоон хурандаа цолтон төрлөө Онцгой байдлын албанаас долоон хурандаа цолтон төрлөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Онцгой байдлын албанаас долоон хурандаа цолтон төрлөө

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө.

Тодруулбал, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн, Холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр, НОБГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин нарт хурандаа цол олгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662228
1 эможи

keyboard_arrow_up