Нийгмийн ажилтнууд эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр САНАЛ СОЛИЛЦОЖ байна Нийгмийн ажилтнууд эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр САНАЛ СОЛИЛЦОЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 9°C 3449.0₮
03 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн ажилтнууд эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр САНАЛ СОЛИЛЦОЖ байна

2025 оны 3 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр "Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй" уриан дор дэлхийн нийгмийн ажлын өдөр тохиож байна. Тус өдрийн хүрээнд  МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, НАБСХ, НҮБХС хамтран өнөөдөр /2025.03.18/ “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг  зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, доктор О.Саранчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөгч, их, дээд сургуулиудын багш,судлаач, төгсөгч нар болон оюутнууд оролцож байна. 

Энэ өдөр нийгмийн янз бүрийн талбарт ажиллаж буй нийгмийн ажилтан бэлтгэдэг улсын их сургуулиудын нийгмийн ажил хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, суралцагчдын 135 төлөөллийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр”-т урин ХХААХҮЯ-ны ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захиргаа удирдлагын албаны дарга Б.Оюун-Эрдэнэ, ЭХЭМҮТ-ийн нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг, Нийгмийн хамгааллын тусгай төвийн нийгмийн ажилтан Н.Байгальзул, МУИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн суралцагч Э.Энхмаа нар үндсэн илтгэл хэлэлцүүлж байна. 

"УИХ-ын эмэгтэй гишүүд хамтраад нийгмийн ажлын тухай анхдагч хуулийг боловсруулж байна"

Arslan.mn

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Өнөөдөр нийгмийн ажлын мэргэжлийн хувьд МУ аль түвшинд яваа гэдгийг эргэж санаад цаашдаа юу хийж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг дүгнэж салбар салбарын нийгмийн ажилтнууд цугладаг. Миний хувьд 2005 онд МУИС-ийг нийгмийн ажлын мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тасралтгүй АШУҮИС дээр нийгмийн ажлыг зааж багшилдаг байсан.

Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд хамтраад нийгмийн ажлын тухай анхдагч хуулийг боловсруулж байна.

Нийгмийн ажилтан өөрөө эрүүл мэндийн салбар, сургууль, хороо халамжийн салбар, хорих ангиудад гээд маш олон салбарт ажилладаг чухал мэргэжилтэн байдаг. Гэсэн хэдий ч энэ мэргэжилтнүүдийн тодорхойлолт, ажлын стандарт МУ-д байгаа 13 хуулинд тодорхойлогдсон байгаа ч харилцан адилгүй байгаа. Мөн сурч байгаа хүүхдүүд мэргэжлээрээ ахиж дэвших нь бас харилцан адилгүй байгаа учраас суралцагч нарын чанарыг илүү сайжруулах, илүү мэргэшүүлэх зорилгоор, мөн суралцаж байгаа хүүхдүүдэд мэргэжлийн баталгаа олгох зорилгоор асуудлыг хууль эрх зүйн хувьд шийдэх хэрэгтэй. Тиймээс энэ ажлыг парламентэд миний бие ахлаад ажиллаж байна." гэдгийг онцлов.

1997 оноос нийгмийн ажлын мэргэжлээр элсэлт авч эхэлсэн бөгөөд одоогоор 5000 мэргэжилтэн бэлтгэгдээд байна.

Эдгээр нийгмийн ажилтнууд нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, боловсрол, хүний эрх, эрүүл мэнд хорихын нийгмийн ажлын чиглэлээр төрийн ба төрийн бус, олон улсын байгууллагуудад ажиллаж байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь нийгмийн ажлын бүхий л талбарт ажиллаж байгаа оюутнууд, их, дээд сургуулийн багш нар, оюутан суралцагчид, бодлогын түвшний ажилтнууд тогтвортой үргэлжлэх сайн сайхан байдлыг бий болгоход үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662241
0 эможи

keyboard_arrow_up