О.Уламсайхан: Бид сонгуулиар 18 хоног 6 хүнийг дагаж сонгуулиа хэрхэн өгч байгаа, ухуулагч нар яаж ажиллаж байгаа талаар кино хийж байсан
"Ноорог"-ийн редакцаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Ноорог креатив"-ын захирал О.Уламсайхан "MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх. Ингэж л маркетинг хийдэг.
Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан. Бид сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн 6 хүнийг дагаж ажилласан. Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон. Бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан.
Бидний хийж байгаа сонгуулийн 18 хоногийг харуулсан баримтат кинонд хууль бус үйлдлийг харуулсан дүрс байхгүй. Гэхдээ Монголд сонгууль яаж шударга бус явагддаг вэ гэдгийг хангалттай харуулахаар дүрснүүд байгаа." гэдэг тайлбар мэдээлэл өгөв.








