ЦЕГ: Ноорогийн залуучуудыг хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулж ШАЛГААГҮЙ
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг "Ноорог" нэртэй пэйжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаа буюу тухайн пэйжд нийтлэгдсэн пост, нийтлэл, бүтээж гаргаж байгаа контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Пүрэвдэлгэр "Ноорог пэйжийн залуусын хэвлэн нийтлэхтэй холбоотой ажиллагаанд Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Тухайн пэйж хуудаст нийтлэгдсэн пост, нийтлэл, бүтээж гаргаж байгаа контенттай холбоотой ямар гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Иргэдийг мөрдөн мөшгөж, мэдээллийг нь цуглуулах, хууль бусаар эрх чөлөөнд нь халдах, хувь хүний мэдээлэлд халдсан байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй " гэв.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван "Ноорог"-ийн залуучуудыг хэвлэн нийтлэх болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгаж байгаа зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн сэжүүр байсан учраас прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явуулж байна.
Найман иргэнийг дуудаж, мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч долоо нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийг нь хангаж, ажилласан. Хуулийн хүрээнд явагдсан. Иргэдтэй уулзах уулзалтыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүрэн камертай өрөөнд хийсэн. Хууль зөрчсөн болох хууль зөрчих ямар ч боломж байхгүй.
Иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан.
Чатны гомдлоор "Ноорог"-ын ажилтнуудыг шалгалаа гээд байх шиг байна. Гомдлыг ямар ч хэлбэрээр гаргаж болдог. Хүсвэл иргэд ч мөн цахимаар гомдлоо гаргаж болно. Нээлттэй." гэв.
"








