ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг Баянхонгор аймагт ажиллалаа
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э. Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг Баянхонгор аймагт ажиллалаа. Баянхонгор аймгийн ЭМГ-ын нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэгийн тасгийн эмч нар, “Оточмандал”, “Энхбүрд”, “Наранмандал” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, вакцинатор нартай уулзалт хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр улсын хэмжээний улаанбурханы нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээний талаар танилцуулга хийж, тус аймгийн нөхцөл байдал, халдварт өвчний үед авах хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдал, улаанбурханы сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, хам шинжийн тандалт, вакцинжуулалтын үйл ажиллагаанд нь зөвлөмж өгөв.
Мөн халдварт өвчний хам шинжийн тандалтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж, мэдээлсэн 1 тохиолдолд эмнэл зүйн зөвлөгөө өгч, сорьц авч тээвэрлэх зөвлөмж өгөв.
Мөн аймгийн хэмжээнд халдвартын эмчийн дутагдалтай байгаа саналыг хүлээн авч, эмч бэлтгэхэд анхаарч, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад ХӨСҮТ-ээс ажлын байрны сургалт зохион байгуулахад хамтран ажиллах талаар харилцан санал солилцож шийдвэрлэхээр боллоо.








