Гэр бүлийн маргаанаас болж эхнэртэйгээ видео колл хийх үеэр өөрийгөө болон хүүгээ буудаж амиа егүүтгэсэн ХЭРЭГ гарчээ
Гэр бүлийн маргаанаас болж эхнэртэйгээ видео колл хийж байх үедээ өөрийгөө болон хүүгээ буудаж амиа егүүтгэсэн харамсалтай ХЭРЭГ гарчээ.
Тодруулбал, Булган аймагт гэр бүлийн маргаанаас болж өөрийн эзэмшилд байдаг ангийн буугаар амиа хорлосон байж болзошгүй хэрэг бүртгэгджээ.
Хохирогч эхнэртэйгээ утсаар видео колл хийх үедээ маргалдаж, өөрийгөө буудсан гэх бөгөөд ингэхдээ хүүгээ давхар гэмтээж, хүү нь мөн амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Уг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 18-19-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Хүн буудуулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж галт зэвсэг ашиглан гурван настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хүүхэд нь эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэж мэдээллээ.








