Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 23, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2025 оны 3 сарын 21

Arslan.mn

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. 

Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 10-ны өдөр болохоор товлогдсон. Гэвч өмгөөлөгч өөр шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан билээ.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662302
0 эможи

З.Санждорж

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up