Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн, цас орно Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн, цас орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм 7°C 3449.0₮
04 сарын 01, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн, цас орно

2025 оны 3 сарын 26

Arslan.mn

Өнөөдөр буюу 3-р сарын 26-ны өдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Мөн өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг,төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662375
0 эможи

keyboard_arrow_up