Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төвийн чадавхийг бэхжүүлэх дасгал, сургуулилт болж байна Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төвийн чадавхийг бэхжүүлэх дасгал, сургуулилт болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 01, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төвийн чадавхийг бэхжүүлэх дасгал, сургуулилт болж байна

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд халдварт болон халдварт бус өвчнийг олон эх үүсвэр ашиглан тандалт хийж, нийгмийн эрүүл мэндийн өргөн хүрээний эрсдлийг эрт илрүүлж, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудыг шуурхай мэдээллээр ханган, хариу арга хэмжээг төлөвлөж, удирдахад туслах чиг үүрэг бүхий “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төв” ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Дэлхийн банкны санаачлага болох Цартахлын сангийн санхүүжилтээр Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төвд ажиллах мэргэжилтнүүдийг чадавхжуулах дадлага, сургуулилтыг 2025 оны 3 дугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цөмийн энергийн комисс зэрэг 10 байгууллагын 35 ажилтан оролцож байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн виртуал дасгал сургуулилтаар шинэ төрлийн амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг дүрслэн үзүүлж, Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед олон салбарын оролцоог ханган хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад суралцаж байна.

Дадлага, сургуулилтыг ШУТ-ийн гурван үндсэн горим болох Ажиглалт (Watch), Анхааруулах (Alert), Хариу арга хэмжээ (Response)-ний горимоор явууллаа. Үүнд:

  • Ажиглалтын горим нь эрт сэрэмжлүүлэг, тандалт, эрсдэлийн үнэлгээ;
  • Анхааруулах горим нь арга хэмжээг эрчимжүүлэх болон салбар хоорондын зохицуулалт;
  • Хариу арга хэмжээний горим нь тохиолдлын удирдлагын тогтолцоо болон ШУТ идэвхжих үйл ажиллагааг багаар ярилцан, өөрийн орны нутаг дэвсгэрт тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөн ажиллалаа.

Сургалтын үр дүнд ШУТ-ийн гурван үндсэн горимын талаарх ойлголт болон практик хэрэглээ сайжирч, салбар хоорондын харилцаа холбоо, уялдаа зохицуулалт бэхжин стандарт ажиллагааны журам (SOP), эрх зүйн орчин, олон салбарын зохицуулалтын тулгамдсан асуудлыг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээнд оролцдог гол байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжсэн үр дүнтэй сургалт болж байна.

Дасгал сургуулилтын зохиомжийг монгол хэлнээ орчуулж, үндэсний онцлогт нийцүүлэн өөрчилснөөр сургалтыг улс орон даяар хэрэгжүүлэх боломжтой болж, аймаг, сумын түвшний оролцогчдод хүрэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662413
0 эможи

keyboard_arrow_up