Б.СЭМЖИДМАА: “ТУСГААР ТОГТНОЛ“ шүлгийн мөр бүрт эх орон, тусгаар тогтнол, Монгол хүн болж төрсний бахархал шингэсэн
“Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийн хүрээнд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангийн 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож, уншлаа.
Тус арга хэмжээг НИТХ болон нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны ундраа" сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ "Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургууль "3333 хөтөлбөр"-ийг 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн "Тусгаар тогтнол 3333" хөтөлбөрийг НЗДТГ, НИТХ-аас дэмжиж оролцож байна. "ТУСГААР ТОГТНОЛ" шүлгийг нэг сургуулийн удирдлагууд, багш нар хамтдаа 4500 орчим хүүхдэд зэрэг цээжлүүлж, эх орон ард түмнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулсан иргэдийг төлөвшүүлэхэд гол зорилго оршиж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй сургууль, эцэг эхчүүд, хүүхдүүд, багш нарт талархал илэрхийлье. Энэ жилийн хөтөлбөр 21 аймаг, 9 дүүрэг, 2 суманд зэрэг Тусгаар тогтнол шүлгийг уншиж байгаагаараа онцлогтой. Энэ шүлгийн мөр болгонд эх орон, тусгаар тогтнолын ач холбогдол, Монгол хүн болж төрсний бахархалыг шингээж өгснөөрөө онцлог юм." хэмээлээ.








