Нийт нутгаар дулаарна Нийт нутгаар дулаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 14°C 3449.0₮
04 сарын 08, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийт нутгаар дулаарна

2025 оны 4 сарын 05

Arslan.mn
Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.

 

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нийт нутгаар дулаарна.

 

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2-+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +6-+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16-+21 градус, бусад нутгаар +11-+16 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662596
0 эможи

keyboard_arrow_up