ХӨСҮТ: “Иргэдийн эрүүл мэндийн боловсролд сувилагч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо“ өдөрлөг боллоо
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан 2025 оны 04 сарын 07-ны өдөр ХӨСҮТ-ийн Сувилахуйн алба, Эм зүйн алба, ДОХ, БЗДХ тандалт судалгааны алба, Амбулаторийн тасаг хамтран "Иргэдийн эрүүл мэндийн боловсролд сувилагч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо" сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Саруул нээж, Чанарын алба, Эм зүйн албаны мэргэжилтнүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр үйлчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээ, дархлаажуулалт, эмийн зохистой хэрэглээ сэдвээр мэдээлэл өгч сэтгэл ханамжийн судалгаа авч, сувилахуйн үнэлгээ зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт хэмжиж зөвлөгөө өгөх, захын судсанд хүчилтөрөгчийн ханамж үзэх, захын цусанд сахар тодорхойлох, биеийн жингийн индекс тодорхойлж зөвлөгөө өгсөн бөгөөд нийт 167 иргэн хамрагдсан байна.










Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
ХӨСҮТ: “Иргэдийн эрүүл мэндийн боловсролд сувилагч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо“ өдөрлөг боллоо
2025 оны 4 сарын 07Яг одоо уншиж байна