Хүрэл тогоо, чулуун эдлэл, сумны зэв зэрэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
2025 оны 4 сарын 07
Прокурорын байгууллага эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662631
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: