Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин барьж Багануурт осол гаргасан хэргийг шалгаж байна Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин барьж Багануурт осол гаргасан хэргийг шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 14°C 3449.0₮
04 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин барьж Багануурт осол гаргасан хэргийг шалгаж байна

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 3679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон байна.

Тодруулбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662643
0 эможи

keyboard_arrow_up