“Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяны нээлт боллоо “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяны нээлт боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм 14°C 3449.0₮
04 сарын 25, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяны нээлт боллоо

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” уриалга, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаатай эхлүүлж, нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2025.04.08/ Хил хамгаалах ерөнхий газрын соёлын төвд зохион байгууллаа.

Энэхүү аян нь алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, алба хаагчийг чадваржуулах, сургалт, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, харилцаа, хандлагыг сайжруулах, алба хаагчаас гаргаж буй сахилга ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, хуульд заасан баталгааг хангах чиглэлээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аян юм.

Нээлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд болон алба хаагч, ажилтнууд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662660
0 эможи

keyboard_arrow_up