Ш.Гүрбазар: Түмэн олны минь сэтгэл намайг босголоо Ш.Гүрбазар: Түмэн олны минь сэтгэл намайг босголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм 3°C 3449.0₮
04 сарын 23, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Гүрбазар: Түмэн олны минь сэтгэл намайг босголоо

2025 оны 4 сарын 09

Arslan.mn

Төрийн шагналт, СГЗ зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдар тусаж, Герман Улсад эмчлүүлж буй талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл биеийн байдал нь сайжирч байгаа Ш.Гүрбазар гуай тэрбээр хуваалцжээ.

Тэрбээр, " Гүрбазар нь ХБНГ Улсын Франкфурт хотын Нордфест хавдар судлалын төвд 70 гаруй хоног эмчлүүлээд эрүүл эсэн болохын их үзүүрээс атгаад өндийлөө. Босоод ирлээ. Мэдээж элэгний хорт хавдар гэдэг өргөс авах лугаа үтэр илааршихгүй нь үнэн болохоор цаашдаа эмнэлэгийнхээ хяналтанд жил орчим явна.

Гурван удаагийн шаталсан эмчилгээнүүд хийлгэлээ.

Эмчилгээний явцыг энд нурших нь зохисгүй. Ямартай ч буцаж төрсөн мэт цоо шинэ омогшлоор урагш алхах цаг хугацаа намайг тосож байна.

Төр түмэндээ залбирая. Хүндхэн ирж байсан өдрөө өнөөдөртэй харьцуулахад самсаа борхирохоос өөр аргагүй нь үнэнийг өгүүлэхэд эмчилгээнийхээ хажуугаар “Намайг эдгээсэй гэж залбирч байгаа түмэндээ заавал өндийж очино доо” гэсэн сэтгэл минь намайг босголоо.

Төр түмэн минь гэж сүслэх тань

Тарни юм байна шүү.

Түүнээс гадна энэ 70 гаруй хоногт зүйлийн л юм бодогдсон.

Түүнээ цоохор тэмдэглэл, шадалсан бодрол маягаар тэмдэглэж, миний 40 жил үерхсэн МУГЗ Доржхандын Төрмөнх найздаа, мөн 8 жил миний тэрлэсэн болгоныг шивж хадгалдаг Б.Энхээ дүүдээ явуулж байлаа. Гэтэл Төрмөнх “Үүнээ тэмдэглэл бодролын ном болгочих хүмүүст хэрэгтэй” гэснээр “Нулимс унахаа нүднээс асуухгүй” хэмээсэн ном болгож байгаа Төрөө маань. Одоо бодоход зөв ч байхаа.

Өөрийн амьдралд тохиосон бараг гурван сар орчимын сэтгэлийн тэмдэглэлээ олон түмэндээ дэлгэх минь миний их дотносол гэж бодлоо.

Та бүхний надад өргөсөн сэтгэл тань

Татаад босгосон тэнгэр байлаа

Нарны саам амсахын

Заяаг минь уртасгасан

Насан туршийн сэтгэлд тань сүслэе." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662677
1 эможи

Nick Mike
2025-04-09 21:52
RECLAIM BACK LOST BITCOIN BACK FROM BROKERS SCAMMERS  I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp 1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
Зочин
2025-04-09 16:19
Болж дээ. Эрүүл энхийг хүсэе
keyboard_arrow_up