НДЕГ: “Капитал”-аас ₮65 тэрбум, “Чингис хаан” банкнаас 91 тэрбум төгрөгийн авлагыг төлүүлэх чиглэлээр ШШГЕГ-тай хамтарна НДЕГ: “Капитал”-аас ₮65 тэрбум, “Чингис хаан” банкнаас 91 тэрбум төгрөгийн авлагыг төлүүлэх чиглэлээр ШШГЕГ-тай хамтарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: “Капитал”-аас ₮65 тэрбум, “Чингис хаан” банкнаас 91 тэрбум төгрөгийн авлагыг төлүүлэх чиглэлээр ШШГЕГ-тай хамтарна

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2025 оныг “Даатгуулагчдыг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Даатгуулагчдын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, үйлчилгээнийхээ чанар, хүртээмж, шуурхай байдлыг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, сангийн авлагыг барагдуулах ажлын хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулж байна.

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газар, хэлтсийн дарга, албан хаагч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, холбогдох албаны дарга, албан хаагч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гарснаас хойш “Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 12.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 91.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хоёр банкны өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, байгууллага хооронд шаардлагатай мэдээ, мэдээллийг цахимаар солилцох, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг цахимаар шийдвэрлэх боломж байгаа эсэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Ингэснээр даатгуулагчийн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, даатгуулагчдыг хохироохгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662721
1 эможи

keyboard_arrow_up