Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгодог байсныг болиулжээ

2025 оны 4 сарын 11

Arslan.mn

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30000, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 63300 төгрөгөөр захиалдаг байсан юм. Тэгвэл иргэн Х-г иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Улмаар иргэн Х энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос зөрчлийн хэрэг биш гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусдад  хор уршиг учруулахгүй гэж үзэж улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй болж байна.

Товчхондоо, иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30000 төгрөг төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662728
1 эможи

keyboard_arrow_up