“IShowSpeed“ нэрээрээ дэлхий нийтэд танил болсон 38 сая дагагчтай АНУ-ын стример Монголд ирэв
"IShowSpeed" нэрээрээ дэлхий нийтэд танил болсон 38 сая дагагчтай АНУ-ын стример буюу Даррен Жэйсон Уоткинс Жуниор Монголд ирэв.
Тэрбээр 2025 оны 3-р сарын 18-нд өөрийн сошиал хаягуудаар дамжуулан БНХАУ болон Монгол Улсад аялж, стрим хийнэ гэдгээ зарласан бөгөөд энэхүү аяллынхаа хүрээнд Монголд ирээд байна.
IShowSpeed нь YouTube дээр 36.8 сая захиалагчтай, бичлэгүүд нь нийт 3.6 тэрбум хандалттай бөгөөд Instagram дээр 29.9 сая, Facebook дээр 2.6 сая, Twitch дээр 382 мянган дагагчтай юм.
Тэрбээр анх 2016 онд YouTube суваг нээж, 2021 оноос эхлэн хошин зан чанар, амьдралын хэв маягийнхаа ачаар цахим ертөнцөд олны анхаарлыг татаж эхэлсэн байна.
Түүний Монголд хийж буй энэхүү стрим нь Монгол Улсын аялал жуулчлал, соёлын сурталчилгаанд эерэг нөлөө үзүүлж, олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Түүний стримийг +150 мянган хүн шууд үзэж буй.








