Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон хүмүүст туслах цуваа хөдөллөө Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон хүмүүст туслах цуваа хөдөллөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм 12°C 3449.0₮
04 сарын 17, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон хүмүүст туслах цуваа хөдөллөө

2025 оны 4 сарын 13

Arslan.mn
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа унасан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр дахин ашиглах боломжгүй болсон айл, өрхүүдэд гэр олгох тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.

Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж байгаа бөгөөд газар орон дээр үүсэн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662747
1 эможи

keyboard_arrow_up