Ховд голд живж байсан хүүг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагналаа Ховд голд живж байсан хүүг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагналаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм 18°C 3449.0₮
04 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ховд голд живж байсан хүүг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагналаа

2025 оны 4 сарын 16

Arslan.mn

Баян-Өлгий аймагт одоогоос дөрвөн жилийн өмнө гэр бүлийнхээ хамтаар аялж явсан XII ангийн хүүг Ховд голд живж байхад нь амийг нь аварсан О.Сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шударга журам" медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажиллаж байна.

Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч О.Сүлд нь хоёр гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн баатарлаг үйлсийг бүтээсэн юм гэж ОБЕГ-аас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662820
0 эможи

keyboard_arrow_up