Сүхбаатар дүүргийн Х, Баянзүрх дүүргийн 3, 16-р хороонд цахим дээрэлхэлт хамгийн их байжээ Сүхбаатар дүүргийн Х, Баянзүрх дүүргийн 3, 16-р хороонд цахим дээрэлхэлт хамгийн их байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 22°C 3449.0₮
04 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Х, Баянзүрх дүүргийн 3, 16-р хороонд цахим дээрэлхэлт хамгийн их байжээ

2025 оны 4 сарын 16

Arslan.mn

Сүүлийн таван жилд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээллийг цагдаа бүртгэжээ.

Үүнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Энэ гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Харин орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа.

Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмж болохыг танилцуулгад дурдав.

Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдэхэд  цагдаагийн байгууллагаас устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлдэг байна.

Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоожээ.

Эх сурвалж: parliament.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662822
0 эможи

keyboard_arrow_up