Ланд-300 машинаар малчин айлын 5 адууг мөргөсөн “Гацуурт“-ын Л.Чинбатыг ШАЛГАЖ байна Ланд-300 машинаар малчин айлын 5 адууг мөргөсөн “Гацуурт“-ын Л.Чинбатыг ШАЛГАЖ байна
09 сарын 09, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ланд-300 машинаар малчин айлын 5 адууг мөргөсөн “Гацуурт“-ын Л.Чинбатыг ШАЛГАЖ байна

2026 оны 9 сарын 04

Arslan.mn

Ланд-300 машинаар малчин айлын 5 адууг мөргөсөн "Гацуурт"-ын Л.Чинбатыг ШАЛГАЖ байна.

Тодруулбал,Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар "Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн дуудлага мэдээллийг 09-р сарын 01-ний 23 цагийн орчимд авч шалгасан. 64 настай Л.Ч нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Эргэн сануулахад, 2023 онд түүний бусдыг автомашинаар дайрахыг завдаж буй бичлэг цахим орчинд тарж байсан. Тэрбээр тухайн үйлдлээ “манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна” хэмээн тайлбарлаж байв.

Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, шүүхээс Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн, зорчих эрхийг нь хоёр сарын хугацаанд хязгаарлах шийдвэр гаргаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670516
1 эможи

Хүн
2026-09-06 18:30
Осол болж адгуус амиа алдсан юм байнаа биз. Хамгийн гол нь эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд чухал гэдгийг ялгаж салгаж ойлгох нь хүмүүний ёс зүйд нийцнэ.
keyboard_arrow_up