Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
Төрийн ордны А танхимд
11:00 цагт Тусгай зөвшөөрлийн тоог бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаантай.
Эдийн засгийн хөгжлийн яаманд
10:00 цагт ЖАЙКА, Монгол улсын Засгийн газар хоорондын “Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
“SS club”-т
10:00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Барилгын зориулалтаар газар олгох, газрын эрх шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалт, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.
МУБИС-ийн Багшийн сургуульд
15:30 цагт Монголын Скаутын Холбоо хамтран Скаутын үйл ажиллагааны талаар оюутан залууст мэдээлэл өгөх өртөөчилсөн сургалт зохион байгуулна.
“Хууль зүйн үндэсний хүрээлэн” -д 09:30 цагт “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болно. Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцоно.
Батлан Хамгаалах Их Сургуулийн Соёлын төвд
14.00 цагт "Эх орны цэрэг" яруу найргийн наадам болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт
15.00 цагт "Андуудаа одонгоо зүүцгээе" уулзалт өдөрлөг болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт “Аса цирк”-ээс ШӨХТГ-ын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс “Худал мэдээлэл өгдөг сүүний үйлдвэрүүд” сэдвээр мэдээлэл хийнэ.
12.00 цагт Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри Японы “Мersedes benz” загварын шоунд оролцох тухай мэдээллийг сонирхоорой.