Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх сарын 1-нээс улс орон даяар эрүүл мэндийн үзлэг эхэлнэ

2014 оны 3 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг "Эх хүүхдийг дэмжих жил" болгон зарласан. 2013 онд манай улс эх, хүүхдийн эндэгдлийн тоогоор сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 хувиар буурсан байна.

 

Ирэх сарын 1-нээс орон даяар эмнэлгийн үзлэг эхлэх юм байна. "Эрүүл мэндийг дэмжих сан" 4.5 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үүний гурван тэрбумыг нь өрх, сумын эмнэлгүүдэд шилжүүлж, цусны даралт ихсэх өвчин, элэгний хорт хавдар зэрэг түгээмэл тохиолдож буй өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийхэд зарцуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
687
0 эможи
keyboard_arrow_up