Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Монголд айлчилна
2014 оны 3 сарын 12
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридын урилгаар Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Пак Чон-Риюл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд манай улсад айлчилна.
Айлчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжилтэй танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах бөгөөд хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан айлчлах, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.
Санамж бичигт гарын үсэг зурах, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх ажиллагаа 2014 оны 3-р сарын 13-ны өдрийн 12 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
694
0 эможи