Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэргийнхний барилгыг балгас болгосон хэрэгтнүүд

2014 оны 3 сарын 13

Эх орноо хамгаалж явсан, энэ цагт ч үүргээ гүйцэтгэж байгаа цэрэг эрсээ хүндэтгэх баяр удахгүй тохионо. Төр засаг, салбарын яамд нь жилд ганц удаа тохиодог энэ баяраар баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хэдэн ахмадууддаа хүн­дэтгэл үзүүлээд өнгөрдөг. Уг нь газар шороогоо хамгаалж явсан, одоо ч хил дээр хөхөрч зогсоо цэргүүдийн амьдралд ба­га­хан ч болов тус бол­чихмоор үйл хийвэл сайн­сан. Ингэж бодохын эхэнд яалтчгүй өнөөх цэргийн албан хаагчдад амалсан 300 айлын орон сууц санаанд бууна. Хоёр жилийн өмнө тухайн үеийн Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд цэрэг армиар овоглогддог 300 өрхийг өөд нь татаж орон сууцанд оруулахаа амлаж байсан юм.

 

Гэтэл амлалт нь молиго болж, Монгол цэргийн музейн хашаанд дутуу боссон барилга нь балгас болж үлдэв. Тэгээд зогсохгүй улсын төсвийн багагүй хөрөнгийг үргүй зарлагадсан хэрэг үүсчээ.

Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах Монгол цэргийн музейн хашаанд 2011 оноос цэргийн албан хаагчдын 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй 300 айлын дөрвөн блокоос бүрдсэн орон сууцны барилгын суурийг тавьсан юм. Анх 230 айлын орон сууцны гэрээтэй байсан ч 70-аар нэмэгдэж 300 айлынх болсон. Уг барилгын гүйцэтгэгчийг нэрлэхэд адармаатай. Анх УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүүгийн “Спейшл” компани санал ирүүлсэн ч өмнөх бүтэлгүй туршлагаас нь болж Сангийн яамнаас санхүүжилт өгөхөө татгалзсан гэдэг. Төд удалгүй “ХөМоТэ” гэх компани тендерт шалгарч санхүүжилтийг нь авчихсан. Сураг сонсох нь уг компани анх санал ирүүлсэн “Спейшл” компанийн хувилбар гэх.

Ингээд “ХөМоТэ” компани ажлаа эхлүүлэх нэрээр санхүүжилтээ авсан мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдэж байв. Өөрөөр хэлбэл, барилгын бүх зардал болох 10.3 тэрбум төгрөгийг урьдчилаад авчихсан юм билээ. Бүтээн бай­гуулалтын ажлыг гүй­цэт­гэлийн хэмжээгээр нь санхүүжилт олгодог журам байдаг. Гэтэл аж­лын эхэнд бүх хөрөнгөө гаргуулаад авчихсан нь шийдвэр гаргах төвшний олон хүмүүсийн гар оролц­сон гэж хардах эрх­тэй. Лав л салбарын яамныхан гар дүрэлцсэн, улсаас гаргуулсан 10 гаруй тэрбум төгрөгийн тал хувийг авч байсныг нэгэн хэвлэлд дурджээ. Үүнийг батлах шиг түрүүлээд санхүүжилтээ авчихсан “ХөМоТэ” буюу “Спейшл” хөрөнгө хүрэхгүй гэж унжсан гэдэг. Барилгын ажлыг гүйцээхэд дахиж мөнгө шаардлагатай гэж. Тэдний балгаар хоёр жилийн өмнө салбарын сайдаас   байрны эрх гардсан цэргийн албан хаагчдыг “ХөМоТэ” компани багагүй хугацаанд чирлээ. Гэрээ ёсоор 2012 онд оршин суугчдыг хүлээж авах байв. Харин одоо дөнгөж барилгын суурь боссон төдий байдалтай байна. Албаныхны хэлж буйгаар барилгын ажил 70 хүрэхгүй хувьтай гэнэ.

Өнгөрсөн жил ба­рилга дээр хэд, гурван хүн ажилласан ч ажил дор­витой урагшлаагүй бо­лолтой. Үүний хажуу­гаар тус 300 айлын орон сууцны дулааны асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Гүйцэтгэгч компани анх­наасаа техникийн нөхцлөө аваагүй байснаас дулааны шугам сүлжээ татах бо­ломж­гүй гэж Дулаан шу­гам сүлжээ компаниас мэ­дэгджээ. “УС-15” стан­цаас тусламж хүссэн ч ачааллаа дийлэхгүй гэжээ. Тэгэхээр тус барилгын дулааны асуудал нэг мөр цэгцрээгүй төдийгүй шийдэгдэх эсэх нь бүрхэг байна. Ямартаа ч улсын хөрөнгийг бөөнөөр нь гаргуулсан, зориулалтаар нь ашиглаагүй зэрэг үн­дэс­лэлээр гүйцэтгэгч компанийхнийг АТГ-т шалгаж байна. Энэ хэ­рэгт салбарын яамны хү­мүүс ч холбогдсон байж болзошгүй гэнэ. Учир нь хоёр, гурван жил дамнан албан хаагчдынх нь нүдийг ширгэтэл буй асуудалд дорвитойхон хариу үйлдэл хийхгүй чимээгүй байгаа нь дээрх хэрэгт гар дүрэлцсэн гэх үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
709
0 эможи
keyboard_arrow_up