Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Алтанхуяг: Замын ажлыг концессоор үргэлжлүүлнэ

2014 оны 3 сарын 13

Ерөнхий сайдын сэтгүүлчидтэй уулзах 30 минутын уулзалт болж өнгөрлөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.- Ажилласан жилэээ нөхөн тооцуулах хууль батлагдаад явж байгаа боловч түүнийг дагасан журам батлагдаагүй байна. Энэ журам хэзээ батлагдах вэ, журмыг хүлээсэн иргэд их байна?

 

- Зах зээлд шилжсэнээс хойш маш олон хүмүүс ажилгүй болж, хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Улмаар тэр нь завсардсан хэрэг гарч байсан. Тиймээс УИХ хэлэлцэж тэр үед ажил, төрөл нь завсардсан хүмүүсийг ажилласан жилд нь оруулж тооцъё гэж үзэн хууль гаргасан байгаа. Энэ хүрээнд 64 мянга орчим иргэний ажилласан жилийг нөхөн тооцсонтой холбоотойгоор авч буй тэтгэврийнх нь хэмжээ 20-30 хувь нэмэгдсэн юм. Энэ бол том амжилт. Мэдээж үүнд багтах 400 гаруй мянган иргэн байгаагийн дотор жижиг бүртгэлийн зөрчил байгаа байх. Түүнийг бол яам юм уу, холбогдох нийгмийн даатгалтай нь хандаад ярьчихаж болох байх. Бодлогын хувьд маш том ажил хийсэн гэж дүгнэж байгаа.

- Оюутолгойн далд уурхайн ажил хэзээ эхлэх вэ, хөрөнгө оруулалтын асуудал ямар түвшинд явж байгаа вэ?

- Оюутолгой дээр Монголын Засгийн газраас хамаарч байгаа зүйл нэг ч байхгүй. Харин Дэлхийн зах зээл муудаж эхэлснээс болоод хөрөнгө оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг дээр “Рио Тинто” компани өөрөө эргэлзэж байгаа. Мөн огт зогсоочихоогүй. Гүний уурхайгаас бусад зүйлүүд нь төлөвлөгдөөд, ажил явж байгаа.

- Нүүрсний экспорт багасаж байна, дагаад төсвийн орлого тасрах нь гэсэн яриа гарч байна?

-Төсвийн орлого тасарсан зүйл байхгүй. Нүүрсний экспорт ч гэсэн буураагүй өнгөрсөн жилийн түвшинтэй адилхан бүтээгдэхүүн гарч л байгаа. Гагцхүү нүүрсний үнэ дахиад бага зэрэг буурсан. Түүнээс гадна 2014 оны эхний хоёр сарыг авч үзэхэд Монгол Улсад гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ багассан дүнтэй гарсан байна лээ.

- Нийтийн тээврийн асуудалд цахимжсан тусгай систем суулгана гэсэн. Энэ хэзээ бэлэн болох вэ?

- Мэдээллийн технологийн чиглэлээр сүүлийн үед залуучууд маш сайн ажиллаж байна. Энэ хүрээнд автобусаар зорчихдоо мөнгө тоолж өгөх биш тусгай картаар явах, автобус хэдэн цагт явж, хаана хүрдэг зэрэг ухаалаг системийг энэ ондоо багтаан нэвтрүүлнэ. Ер нь нэг жил ажилласны хүчинд манай иргэд өнөөдөр цахим системээр хүндрэлгүй ажлаа амжуулдаг болчихлоо шүү дээ.

- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг үүрэгт ажлаас чөлөөлснийг шүүх “Үндэслэлгүйгээр ажлаас нь халсан” гэж үзэн, ажилд нь буцаан авах ёстой хэмээн үзжээ энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

- Энэ асуултад хариулт өгөх хүн нь би биш. Шүүхийн шийдвэр.

- Энэ онд баригдах 1800 км автозамын ажил санхүүжилтгүйн улмаас дөрөвдүгээр сарын 1-ндээ эхэлж чадахгүй нь гэсэн мэдээллийг Зам тээврийн сайд өгсөн?

- Дөрөвдүгээр сараас замын ажил эхэлнэ. Нэгдүгээрт энэ жил баригдах замын ажлын ихэнх нь үргэлжилж байгаа. Түрүү жил 570 орчим тэрбум төгрөг гаргахаар тооцоолсон. Шийдвэр нь ч гарсан. Мөнгө нь байгаа ажлууд бий. Харин Говь-Алтай хүртэлх болон Завхан аймгийн 100 гаруй км зам барих асуудал эзэнгүй, мөнгөгүй байгаа нь үнэн. Энэ ажлыг концессийн зарчмаар явуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
712
0 эможи
keyboard_arrow_up