Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэ өдөр алдарт Альберт Эйнштейн мэндэлжээ

2014 оны 3 сарын 14

20-р зууны алдарт физикч Эйнштейн Германы хаант улсын үед Вутемберг мужийн Улм хотод 1879 оны 3 сарын 14-нд нэгэн еврей гэр бүлд мэндэлжээ. Эйнштейний аав Херман Эйнштейн инженер бас худалдаачин хүн байлаа. Түүний ээжийг Паулаа Эйнштейн гэдэг байсан ба Альберт Эйнштейнийг төрүүлээд ихэд гайхжээ.

 

Учир нь балчир Эйнштейн хэт том данхар толгойтой байсан нь түүнийг төрөлхийн гажигтай хэмээн бодоход хүргэсэн гэдэг. 1880 онд тэдний гэр бүл Мунхин хот руу нүүсэн бөгөөд Эйнштейний аав, авга ах хоёр нь “Elektrotechnische Fabrik J. Einstein & Cie” гэдэг компанийг үүсгэн байгуулж байжээ.
Эйнштейн яриандаа энгийн үг хэллэг бага хэрэглэж, байнга л гүн ухаан, онч мэргэн үгсүүдийг ашиглан санаагаа ойлгуулдаг байсан нь заримдаа “хэлмэрч, утга зүйч” гэж нэрлэн дуудахад хүргэдэг байжээ. Тэрбээр шинжлэх ухааны хөгжилд өөрийгөө бүрэн зориулж, оюун санааны нэг ёсны “донтон” болсон юм. Эйнштейн хэлэхдээ “ донтож байж л дорвитой бүтээл, нээлт хийнэ” гэж хэлдэг байв. Түүнийг таалал төгссөний дараа биед нь задлан шинжилгээ хийж, тархийг нь авч шилэн хоргонд хийсэн хvн бол АНУ-ын Принстоны эмнэлгийн патологич Томас Слотц Харви юм. Тэрбээр эл vйлдлийнхээ улмаас ажлаасаа халагдсан авч, хэдэн жилийн дараа тvvний тархийг судлах эрх авсан аж. Тархины зургийг дэлхийн шилдэг эрдэмтдэд тараажээ. Тэдний нэг болох Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариан Даймонд суут Альбертийн тархины мэдээлэл хvлээн авах хэсэгт энгийн хvнийхээс илvv мэдрэлийн эс байгааг тогтоосон ажээ. Эйнштейн хийл хөгжим сайн тоглодог, их алиа хошин зантай эгнэшгүй ухаантан байсан бөгөөд одоо түүний дурсгалыг хүндэтгэн “The Albert Einstein Peace Prize” буюу Альберт Эйнштений энх тайваны шагналыг жил бүр олгодог болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
729
0 эможи
keyboard_arrow_up