Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа

2014 оны 3 сарын 17

Даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, 2014 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

 

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг энэ онд эхлэнэ. Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эхлүүлнэ, нийслэлийн төсөвт 16,6 тэрбум төгрөг тусгажээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх бөгөөд эхний ээлжинд таван дүүргийн 12 байршилд нийт 970 га талбайд төлөвлөлт хийнэ.Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршилд 15309 га-д байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар өмчүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ.
Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бичил зээл олгох журам боловсруулж байна.
Энэ онд нийслэлд канад технологийн 17 цэцэрлэг, цэцэрлэг, сургуулийн цогцолбор 16 баригдаж, цэцэрлэг 6700 ороор, сургууль 10500 гаруй суудлаар нэмэгдүүлнэ гэж хотын дарга хэллээ.
Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд 36 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд 20 орчим км замын өргөтгөл шинэлэлтийн ажил хийгдсэн бол энэ онд 55 орчим км замын өргөтгөлийн ажил өрнөнө. Шинээр 44 гаруй км зам баригдана, мөн байгалийн чулуун зам, гүүрийн засвар шинэчлэлт, автомашины нүхэн гарц, явган хүний гүүрэн гарцын ажил хийгдэх ажээ. Эдгээрт нийт 74 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд нийслэл метротой болох хөтөлбөр багтсан. Ажлын зургууд хийглэж байгаа, барилгын ажил 2016 онд эхэлнэ гэлээ.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан, 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр компани, аж ахуйн нэгж албан байгууллагаасаа, иргэд гэрээсээ мэдээлэл үйлчилгээгээ авдаг болно гэлээ.
Орон сууцны зээлийн шинэ хөтөлбөр эхлүүлэхээр иргэдээс судалгаа авч эхэлжээ. Энэ нь цалингаас өөр нэмэлт орлогогүй иргэдэд зориулсан хөтөлбөр байх ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
765
0 эможи
keyboard_arrow_up