Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Стив Жобсын тавьсан илтгэл

2014 оны 3 сарын 18
Steve Jobs - Stay Hungry Stay Foolish (Стив Жобсын АНУ-н Станфорд их сургуулийн төгсөлтийн баяр дээр тавьсан илтгэл) 
Apple компанийг үндэслэгч, алдарт Стив Жобсын 2005 онд АНУ-н Станфорд их сургуулийн төгсөлтийн баяр дээр тавьсан илтгэл. Энэхүү илтгэл нь Time сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн шилдэг 10 төгсөлтийн баяр дээр тавьсан илтгэлийн тоонд орсон билээ.
Дэлхийн шилдэг сургуулиудын нэг танай сургуулийн төгсөлтийн баяр дээр та бүхэнтэй байгаа минь миний хувьд их нэр төрийн хэрэг билээ. Би коллеж төгсөж байгаагүй. Үнэнийг хэлэхэд энэ миний хамгийн ойрхоноос харж байгаа анхны төгсөлтийн баяр юм. Би өнөөдөр та бүхэнд миний амьдралд тохиолдсон гуравхан түүхийг л ярьж өгнө. Илүү ч үгүй дутуу ч үгүй 3-хан түүх. Тэгээд л болоо.

 
Эхний түүх нь амьдралыг үйл явдал болох цэгүүдийн уялдаа холбооны талаар юм.
Би Рийд коллежид ороод 6 сарын дараа тус сургуулиас гарсан. Гэхдээ яг ч гаралгүй 18 сар болсон. Би яагаад тэр сургуулиас гарах болов, яагаад тэр сургуулийг хаях болов?
Энэ зүйл намайг төрөхөөс өмнө эхэлсэн. Миний биологийн ээж/төрүүлсэний дараа өөр хүнд өргүүлэсэн ээж/ залуухан, гэрлээгүй, төгсөх курсын оюунтан байсан бөгөөд намайг төрүүлсэнийхээ дараа бусдад өргүүлэхээр шийдсэн юм. Миний ээж намайг ямар ч байсан их сургууль төгссөн хүнд өргүүлнэ гэж хатуу шийдэн намайг нэгэн хуульчийн гэр бүлд өргүүлэхээр болжээ. Гэвч тэд яг намайг төрөх үед охин хүүхэд өргөж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн учир ээж минь жагсаалтанд байсан өөр хүмүүсээс миний одоогийн аав ээж хоёрыг сонгон шөнө дунд залгаж, бидэнд хүсээгүй ирсэн нэгэн бяцхан хүү байна. Та хоёр авах уу? Гэхэд тэд минь “Тэгэлгүй яахав” гэж хэлжээ. Миний төрүүлсэн ээж сүүлд нь манай ээжийг коллеж төгсөөгүй, аавыг минь арван жилээ ч төгсөөгүй болохыг олж мэдэн хүүхэд өргүүлэх хуудсан дээр гарын үсэг зурахаас эрс татгалзсан юм. Гэвч хэдхэн сарын дараа одоогийн эцэг эх маань намайг заавал коллежид сургана гэсэн амлалт өгснөөр ээж минь зөөлөрч намайг өргүүлсэн гэдэг.
Тэгээд 17 жилийн дараа би коллежид орлоо. Гэвч би үнэхээр гэнэн шийдвэр гаргаж Станфордтой эн дүйцэхүйц хэмжээний өндөр өртөгтэй сургуулийг сонгон, миний ажилчин ангийн эцэг эх хоёр минь насаараа цуглуулсан мөнгөө миний сургалтын төлбөрт зориулахаар боллоо. 6 сарын дараа би энд юу ч олж авахгүй гэдгээ харлаа. Надад цаашдаа амьдралдаа юу хийх, энэ сургууль тэрэнд минь яаж нөлөөлөх гэж байгаа талаар ямар ч төсөөлөл байхгүй байв. Энд тэгтэл би ээж аав хоёрынхаа насаараа цуглуулсан мөнгөөр наадаж байдаг. Би сургуулиа хаяхаар шийдлээ. Гайгүй байхаа . Тэр үед үүнийг хийнэ гэдэг надад үнэхээр аймшигтай санагдаж байсан ч одоо эргээд харахад энэ миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан юм. Сургуулиа хаях шийдвэр гаргачихаад би өөрт минь ямар ч сонирхолгүй хичээлийг судлахаа больж, миний сонирхолыг татаж болох хичээлүүдийг судалж эхэллээ.
Бүх зүйл тийм ч сайхан романтик байсангүй. Оюутны дотуур байрнаасаа гарч, найзынхаа байрны шалан дээр хоног төөрүүлж, ундааны лааз 5 центэнд тушааж, голоо зогоон, бүтэн сайн өдөр бүр Хара Кришна гэдэг сүмийн сайхан амттай хоолыг идэхийг тулд 7 мил газар явган алхаж очно. Би энэндээ дуртай байлаа. Өөрийхөө хүсэл мөрөөдөл, зөн совингоо даган зовж, шаналж бүтчин явсан бүхэн минь эргээд надад асар их үнэ цэнэтэй зүйлийг авчирсан юм. Нэг жишээ хэлье.
Тухайн үедээ Рийд коллеж калиграф урлалын чиглэлээр улсдаа хамгийн шилдэг сургууль нь байлаа. Оюутны хотхоны бүх, зар, зураг, хаяг бүгд гараар маш гоё бичсэн каллиграф байдаг байлаа. Би нэгэнт сургуулиа хаяж, энгийн ангид сурахгүй гэж шийдсэн болохоор каллиграфын ангийг сонгож, үүнийг яаж хийдгийг сурахаар шийдлээ. Тэгээд хамгийн гоё хэвлэлийн үсэг, үсгийн фонт болох шрифтүүдийг яаж хийдэг талаар сурж эхэллээ. Үнэхээр тансаг, үзэсгэлэнтэй, ямар ч шинжлэх ухаан хийж чадахгүй, уран сайхны асар нарийн мэдрэмж, ур чадвар шаардаж хийгддэг, түүхийн үнэт зүйл болох гайхалтай зүйлийг сурж байгаагаа би олж мэдсэн юм.
Эдгээрийн юу нь ч миний амьдралд ашиг тусаа өгнө гэж би найдаж байгаагүй. Гэвч арван жилийн дараа, анхны Макинтош/ MAC/ комьютерийн загварийг гаргах үед энэний ашиг тус нь гарсан юм. Тэгээд яг энэ шрифтүүдийг байгаагаар нь Макинтош/ MAC/ комьютерийн загварийг гаргасан юм. Хэрвээ би эхний курсдээ сургуулиасаа гараагүй бол МАС компьютер олон төрлийн үсгийн фонттой, үсгийн фонтын хоорондох зай зөв пропорцтой байхгүй байсан. Windows үйлдлийн систем МАС-ийг загварийг хуулсан болохоор бүх хувийн компьюторууд тийм үсгийн фонттой байхгүй байсан байх. Хэрвээ би сургуулиасаа гарч, каллиграфын ангийг сонгоогүй байсан бол одоогийн хувийн/персонал/ компьютерууд гайхалтай үсгийн фонтыг ашиглахгүй байсан болов уу.
Мэдээж би коллежид байх үедээ энэ бүх цэгүүдийн уялдаа холбоог ойлгож харах боломжгүй. Гэвч эсрэгээрээ 10 жилийн дараа бүх зүйл маш тодорхой, ойлгомжтой болж харагдсан юм. Дахин хэлэхэд надад тэр үйл явдал болох цэгүүдийн уялдаа холбоог урьдчилан харах боломжгүй байв. Харин чи сүүлд тэр зүйлүүдийг холбож харж чадна. Тийм учираас чиний хийсэн зүйлүүд-тэр цэгүүд чиний ирээдүйтэй ямар нэгэн байдлаар холбогдож байдаг гэдэгт итгээрэй. Чи ямар нэгэн зүйлд итгэх л хэрэгтэй. Тэр нь дотоод мэдрэмж, хувь тавилан, заяа төөрөг юу ч байж болно. Энэ хандлага чинь чамайг хэзээ ч доош нь чирэхгүй бөгөөд миний хувьд энэ зүйл амьдралд минь өөрчлөлтийг авчирсан билээ.
 
Хоёрдох түүх маань хайр дурлал, алдаа онооны талаар юм.
Би азтай байсан. Учир нь би дуртай зүйлээ амьдралынхаа эхэн үед олж авсан. Воз/ Apple-н бас нэгэн үндэслэгч/ бид хоёр анх Apple-г манай аавын гражид намайг 20 настай байхад нээсэн юм. Бид асар их хөдөлмөрлөсний дүнд гражид эхлүүлсэн 2 хүний компани маань 10 жилийн дотор 2 тэрбум долларын үнэ бүхий 4000 ажилчинтай том компани болтлоо өргөжиж чадсан юм. Бид хамгийн шилдэг бүтээл болох MAC-компьютероо худалдаанд гаргахаас яг жилийн өмнө би дөнгөж 30 хүрч байлаа. Тэр үед би ажлаасаа халагдлаа. Өөрийнхөө үүсгэн байгуулсан компаниас өөрөө халагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэгэхлээр Apple компани өргөжиж тэлэхийн хэрээр бидэнтэй хамт компанийг авч явах ухаалаг хүмүүсийг ажилд авах хэрэгтэй болно. Эхний жилүүдэд бүх зүйл сайхан явагдаж байлаа. Гэвч бидний алсын хараа муудаж яваандаа бид уналтанд орлоо. Тухайн үед манай ТУЗ/ Төлөөлөн Удирдах Зөвлөл/ миний ажилд авсан хүмүүсийн талд зогсож би 30 насандаа компаниасаа хөөгдлөө. Их дуулиан шуугиантай гарав. Залуу, халуун насаа зориулсан бүхий л зүйл минь надаас холдож тэр нь надад сүйрэл мэт санагдаж байлаа.
Би эхний хэдэн сар юу хийхээ үнэндээ мэдэхгүй байлаа. Би хуучны баячуудын уналтанд орсон мэдрэмжийг мэдэрж , яг л толгойруугаа бороохойгоор цохиулсан юм шиг санагдаж байлаа. Давид Пакард, Боб Ноёс нартай уулзаж ингэж уналтанд оруулсандаа уучлал гуйх гэж ч үзлээ. Энэ үнэхээр дуулиан шуугиантай уналт байсан юм. Би бүр өндөр хавцлаас унаж үхмээр хүртэл санагдаж байлаа. Гэхдээ нэг зүйл аажим аажмаар миний дотор гэрэлтэж эхэлсэн нь би өөрийнхөө хийдэг зүйлд дуртай хэвээр байлаа. Apple-д тохиолдсон зүйл ч түүнийг огтхон ч өөрчлөөгүй байв. Би хөөгдсөн хэдий нь хийж байгаа зүйлдээ дуртай хэвээр байсан юм. Тэгээд би бүхнийг шинээр эхлэхээр шийдлээ.
Би тухайн үед олж хараагүй ч Apple компаниас халагдсан минь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл болон надад эргэн ирсэн юм. Алдар нэртэй, Амжилттай байхын дарамт, шахалт эргээд ахин шинээр эхлэхийн гэрэл гэгээгээр солигдсон юм. Би бүх зүйлийг сайн мэдэхгүй байлаа. Харин энэ явдал намайг миний амьдралын хамгийн бүтээлч үе рүү задалж өгсөн юм.
Дараагийн 5 жилд нь би NeXT, Pixar нэртэй 2 компанийг босгож, миний эхнэр болох гайхалтай сайхан бүсгүйд дурласан юм. Pixar дэлхийн хамгийн анхны компьютер зураглалтай хүүхэлдэйн кино болон “Тоглоомын Түүх” киног бүтээж эдүгээ дэлхийн хамгийн амжилттай яваа анимешн студи болсон. Өөр бас содон үйл явдлууд болсон нь Apple компани NeXT-ийн худалдаж авч, би Apple-д эргэн ирж, NeXT-д байхдаа шинээр гаргасан нээлт маань эдүгээгийн сэргэн мандаж яваа Applе-н зүрх нь боллоо. Лаурен бид хоёр хуримаа хийж, гайхалтай сайхан гэр бүл боллоо.
Apple-с гараагүй бол эдгээр зүйлийн аль нь ч надад тохиолдохгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Энэ зүйл гашуун амттай эм байсан ч надад жаахан л тэвчээр хэрэгтэй байлаа. Заримдаа амьдрал толгойруу чинь тоосгоор цохих үе гарна. Энэ үед л итгэл найдвараа бүү алд. Би нэг зүйлд үнэхээр итгэлтэй байдаг нь намайг ганц хөдөлгөдөг зүйл нь миний өөрийнхөө хийж байгаа зүйлдээ дурласан явдал юм. Чи өөрийнхий юунд дуртай, юунд дурлахаа заавал хайж олох хэрэгтэй. Чиний хийж байгаа ажил нь чиний хайртай хүнтэй агаар нэгэн юм. Чиний ажил амьдралын чинь маш том хэсгийг дүүргэж байдаг. Үүндээ сэтгэл хангалуун байх ганцхан арга зам бол энэ ажил минь “гайхалтай” гэж итгэх юм. Энэ гайхалтай ажлыг олох ганц арга зам бол чи үүнд дурлах юм. Үүнд дуртай байх. Хэрвээ чи одоо болтол түүнийгээ олоогүй бол тасралтгүй эрж хай. Бүү тайвширч суу. Чи яг тэр ажлаа олох үед зүрх сэтгэл чинь өөрөө түүнийг таньдаг. Яг л гайхалтай үерхэл нөхөрлөл шиг он жил өнгөрөх тусам чинь улам л сайжирч, чамд наалдаж байдаг. Тийм учираас үүнийг олох хүртлээ цөхрөлтгүй эрж хай. Бүү тайвширч суу.
 
Миний одоо ярих гуравдахь түүх бол үхлийн талаар юм.
Би 17 настай байхдаа нэг ишлэл уншиж байсан юм. “ Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодвол, нэг л өдөр тэр чинь үнэхээр биелэлээ олох болно” гэж. Энэ үг надад үнэхээр гүнзгий тусаж тэр үеэс одоо хүртэл 33 жил мартаагүй байгаа. Тэгээд би өдөр бүр толиныхоо өмнө зогсоод өөрөөсөө “Хэрвээ өнөөдөр миний амьдралыг сүүлийн өдөр бол, өнөөдрийн хийх гэж байгаа зүйлээ би хийх байсан уу? ” гэж асуудаг. Тэгээд хариулт нь маш олон “Үгүй” байвал би “Амьдралаа өөрчлөх хэрэгтэй” болж байгаагаа ойлгож эхэлдэг. Өөрийгөө удахгүй үхнэ гэж бодох нь намайг амьдралдаа маш том алхам хийхэд хүргэдэг хамгийн том зэвсэг болдог. Учир нь бараг л бүх зүйл- бүх гадаад хүчин зүйлс, бардамнал, алдахаас айх айдас, бүгд үхлийн өмнө замхарч алга болдог. Үүнээс гарах гарц нь энэ бүх зүйлийг хаях, үл тоох юм. Чи удахгүй үхнэ гэж бодох нь ямар нэгэн зүйлээ алдана гэсэн айдсаа таягтан хаях хүч болдог. Чи аль хэдийн нүцгэрсэн. Чамд зүрх сэтгэлээ дагахаас өөр ямар ч зам байхгүй.
Би жилийн өмнө хорт хавдартай гэсэн оноштой тогтоолгууллаа. Өглөөний 7:30 минутанд үзлэгт орж миний нойр булчирхай дээр том хавдар байгааг мэдлээ. Би үнэндээ нойр булчирхай гэж юу ч байдгийг мэдэхгүй байв. Эмч нар надад үүнийг эдгэшгүй хорт хавдар бөгөөд надад үнэндээ 3-6 хан сарын л нас үлдсэн гэж тайлбарлалаа. Эмч маань надад “гэрлүүгээ хариад эмх замбараагүй болсон айдсаа цэгцлэ” гэж хэлсэн нь нэг ёсондоо бол үхэлдээ бэлд гэсэн үг байлаа. Энэ нь үр хүүхдүүддээ дараагийн 10 жил хэлнэ гэж бодож явсан үгээ ердөө хэдхэн сарын дотор хэлж дуусга гэсэн үг. Энэ нь бүх зүйлийг цэгцлэж гэр бүлийнхэндээ тусах зовлонг бага ч гэсэн нимгэл гэсэн үг юм. Энэ нь хүмүүст “БАЯРТАЙ” гэж хэлээ гэсэн үг юмаа.
Би тэр оноштойгоо нэг өдөр байлаа. Орой нь миний хоолойгоороо гуурс шургуулан хэвлий рүү оруулж нойр булчирхайнруу зүү хатгаж хавдарын эдээс жоохныг аван шинжилгээ хийлээ. Би унтуулах тариа тариулсан байсан учир тэнд байсан манай эхнэр миний хавдрын эсийг тэд микроскопоор хараад эмч нь уйлсан гэдгийг надад хэлсэн юм. Учир нь тэрхүү эс нь ховорхон тохиолддог мэс заслаар эмчлэгдэж болдог хавдрын эс байлаа. Тэгээд би мэс засалд орж одоо миний бие сайн байна.
Энэ бол миний үхэлтэй хамгийн ойроос нүүр тулсан учирал байлаа. Надад дахиад хэдэн жил амьдрах нас үлдсэн байх. Гэхдээ энэ айдсыг мэдэрсний дүнд одоо би та бүхэнд арай л илүү үхлийн талаар тайлбарлаж чадах байна. Үхэл хэрэгтэй гэдгээс илүү цэвэр оюунлаг ухагдхуунаар тайлбарлья.
 
Хэн ч үхэхийг хүсэхгүй. Бүр диваажинд очимоор байгаа хүн хүртэл тэр газар очихын тулд үхэхийг хүсдэггүй. Гэсэн хэдий ч ҮХЭЛ гэдэг бид бүгдээрээ хуваалцах ёстой хувь тавилан юм.Хэн ч үүнээс зугатаж чадахгүй. Энэ бас байх ёстой зүйл юм. Учир нь ҮХЭЛ бол АМЬДРАЛ-ын цорын ганц шилдэг шинэчлэгч нь юм. ҮХЭЛ бол АМЬДРАЛ-н өөрчлөгч түнш нь юм. Энэ зүйл шинэ-д зам гаргаж өгөхийн тулд хуучиныг цэвэрлэдэг. Яг одоо тэр ШИНЭ нь та нар юм. Гэвч нэг л өдөр одоогоос нэг их удалгүй чи аажим аажимаар хөгширч бас л цэвэрлэгдэх болно. Хэтэрхий их уянгын халилтай байгаа бол намайг өршөөгөөрэй. Гэвч энэ бол туйлын үнэн.Чиний цаг хугацаа хязгаартай. Тийм учираас хэн нэгний амьдралаар амьдарч үүнийг бүү үр. Ямар нэгэн сургаал номлолд бүү хүлэгд-энэ нь бусад хүмүүсийн бодлоос урган гарсан бодлоор амьдарна гэсэн үг юм. Хэн нэгний бодол санааны чимээнд өөрийнхөө дотоод бодол санааг бүү даруул. Хамгийн чухал нь өөрийнхөө зүрх сэтгэл, зөн совингоо дагах хангалттай зоригтой бай. Эдгээр зүйлүүд ямар нэгэн байдлаар чамайг үнэхээр юунд хүрэх гээд байгааг чинь аль хэдийн мэдчихсэн байдаг. Бусад бүх зүйл хоёрдугаарт байна.Намайг залуу байхад “Бөмбөрцгийн каталог” нэртэй нэгэн гайхалтай сэтгүүл байлаа. Энэ каталог бидний үеийнхий библи байсан гэж хэлж болно. Үүнийг Стевард Бранд нэртэй эрдэмтэн үүсгэн гаргасан бөгөөд өөрийнхөө уран сайханлаг сэтгэмжийн үрээр үүнийг амьдралд тарьсан юм.
Энэ сэтгүүл 1960 оны сүүлээр гарсан бөгөөд тухайн үед персонал компьютер гараагүй байсан учир бүх бичвэрийг бичгийн машинаар шивж, хайч, поларид камерийг л ашиглаж байлаа. Ерөнхийдөө Google-с 35 жилийн өмнө үүссэн цаасан хувилбар нь байсан гэж хэлэхэд болно. Маш их идеал/ бодит бус уран сэтгэмжтэй/, гайхалтай ухагдхуун, санаанууд, нарийн арга ухаанаар бялхсан сэтгүүл байлаа. Стиварт багийнхантайгаа хамтран “Бөмбөрцгийн каталог”-ийн хэд хэдэн дугаарийн эрхлэн гаргасан бөгөөд сэтгүүл хэвлэгдэхээ болих үед тэд хамгийн сүүлийнхээ дугаараа 1970-д оны дундуур гаргалаа. Тэр үед би та нарын насан дээр байсан юм. Хамгийн сүүлийн дугаарын ард талын хуудсан дээр нар мандах үеийн хөдөөний замын зураг байлаа. Адал явдалд дуртай хүнд бол зам дээр зогсоод машин барих гэж байгаа мэт мэдрэмж төрөх байх.Үүний дор “Өлсгөлөн бай, Тэнэг бай” гэсэн өгүүлбэр байсан юм. Энэ тэдний хамгийн сүүлд гарын үсгээ болгон бичсэн үдэлтийн үг байлаа. “Өлсгөлөн бай, Тэнэг бай”. Би энэ үгийг үргэлж өөртөө хүсэн ерөөдөг байлаа. Харин одоо шинэ үе болсон төгсөгчид та бүхэнд би үүнийг хүсч байна.


“Өлсгөлөн бай, Тэнэг бай”
Та бүхэнд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
789
0 эможи
keyboard_arrow_up