Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Авто тээврийн албан татварын хураалт 20 000-70 000 төгрөг

2014 оны 3 сарын 20

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.

 

Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан хувь хэмжээгээр албан татвараа төлдөг. Хуулинд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж нь эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм.
Харин Монгол улсын “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний дотортөлөхөөр хуульчлагдсан.
Мөн НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан юм. Журмын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм.
Тиймээс эдгээр хууль, тогтоомж, дүрэм, журмыг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар боллоо.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадагаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
811
0 эможи
keyboard_arrow_up