БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх цэгүүд
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яам, Монгол Улсын Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Нийслэлийн харьяалалтай иргэд дараах цэгүүдэд энэ сарын 28-ныг хүртэл бүртгүүлэх юм. Ингээд иргэдийг бүртгэх цэгүүдийг тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд буюу “Москва” хорооллын зургаадугаар байрны хойд талд.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн А байранд буюу бгд 18 дугаар хороо IV хороолол “Од” кино театрын баруун урд талд.
- Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэст буюу Чингэлтэй дүүрэг V хороо “Тэнгис” кино театрын чанх хойно “Оранж плаза” төвийн нэгдүгээр давхарт.
- Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст буюу 13 дугаар хороо Таван буудал жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн байрны нэгдүгээр давхарт.
- Баянзүрх дүүргийн “Сутай” дээр сургуульд буюу V хороо Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн баруун талд
- Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд буюу II хороо 19 дүгээр хорооллын урд талын автобусны буудлын урд талд.