Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зам, барилгын бүх мэдээллийг гар утсаараа

2014 оны 3 сарын 25

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Мобикомын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар өнөөдөр дэлхийн хамгийн анхны авто зам барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйшнийг танилцууллаа.

 

Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой төдийгүй хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл хууль ёсны эсэхийг иргэдэд олгох юм.
Аппликэйшнийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга, “Дэлхийд анх удаа нэвтрүүлж буй энэхүү аппликэйшнийг төрийн байгууллагын нэрээр олон нийтэд хүргэх боломжтой болсонд үнэхээр таатай байна. Нийслэлийн иргэд Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга, орон сууцнаас худалдан авахдаа хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нь бүрэн мэдээгүйгээс болж хохирох явдал цөөнгүй байсан. Харин одоо энэхүү аппликэйшнтэй болсноор иргэд техникийн нөхцөлөө аваагүй орон сууцанд мөнгө төлж хохирохгүй болж байна. Ингэснээр Улаанбаатар хотод үүссэн эмх замбараагүй барилгажилтын асуудал ч цэгцрэх боломжтой боллоо” гэж онцоллоо.
Аппликэйшнийн тусламжтайгаар
1. Барилга, замын мэдээллийн байршлыг харах
2. Барилга, замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл харах
3. Барилга, замтай холбоотой гомдол, санал хүсэлт илгээх
4. Зам засварын талаар серверээс мэдээлэл авах боломжтой
Эдгээр мэдээллийг авахын тулд Иргэн тухайн баригдаж буй барилга, замын ажил /зөвхөн суурь нь тавигдсан байсан ч болно/ руу өөрийн гар утсаа хандуулж, өөрийн амьдардаг болон шинээр худалдаж авах гэж байгаа байр, орчныхоо мэдээллийг нэг дороос иж бүрнээр нь авахаас гадна сонгосон орчныхоо 10 объектын байршлын мэдээллийг зай харгалзахгүйгээр авах боломжтой болно гэсэн үг юм.
Хууль бус барилга байгууламж, авто замын мэдээллийг Нийслэлийн Иргэд хүлээн авах төвд иргэдээс цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэх бөгөөд аппликэйшнийн тасралтгүй үйл ажиллагааг НЗДТГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрууд хангаж ажиллах юм. Өнөөдрийн байдлаар тус аппликейшнд 600 гаруй байршил дахь мэдээлэл багтжээ. Ийнхүү барилга байгууламж зөвшөөрөлтэй эсэх, замын ажлын явцыг гар утастай хэн боловч хянах боломжтой боллоо. Мөн иргэд хууль бус барилга, замын ажлын мэдээллийг “Мэдээлэх” гэсэн цэсээр дамжуулан холбогдох албаныханд мэдэгдэж болно. Иргэд гомдол гаргахдаа дагалдах зураг, утасны дугаарыг заавал оруулах шаардлагагүй.
Энэхүү аппликэйшн нэвтэрснээр Мэдээллийн ил тод байдлыг хангахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд манлайлан хэрэгжүүлж, Улаанбаатар хотын барилга, замын ажлын мэдээллийг иргэдэд нэг дороос, шуурхай хүргэж байгаагаараа онцлог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
895
0 эможи
keyboard_arrow_up